ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

        Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр танхимаар хуралдаж Хуульчдын холбооны Сайн дурын хороодын Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох 2023 оны ээлжит цахим сонгуулийн дүнг баталгаажуулж, Сайн дурын 10 хорооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг батламжиллаа. Мөн Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүний сонгуулийг дахин зохион байгуулах, зарим хороодын удирдах зөвлөлийн гишүүдийн нөхөн сонгуулийг зохион байгуулахыг Тамгын газарт даалгав.

       Мөн Хуульчдын холбооны дэргэд байгуулагдсан журмын төсөл боловсруулах ажлын хэсгүүд “Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх журмын төсөл”, “Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах журмын төсөл”, “Хуульчдыг шинэ мэдээллээр хангах, түүний хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хууль зүйн сургууль, бусад этгээдтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны журмын төсөл”, “Хуульчдын холбооны дэргэдэх судалгааны нэгжийн үйл ажиллагааны журмын төсөл”, “Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, ““Мэргэшсэн хуульч” нэршил хэрэглэх эрхийн батламж, түүнийг олгох журмын төсөл”-үүдийг хэлэлцүүллээ. Хурлаас Зөвлөлийн гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийГ журмын төсөлд оруулж дараагийн Зөвлөлийн хуралд танилцуулахыг хурлын тэмдэглэлээр ажлын хэсгүүдэд үүрэг болгосон байна.    

ооОоо

.
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2 цаг 18 мин
МЭДЭЭЛЭЛ
3 цаг 36 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31