ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ, САЙЖИРЧ ХӨГЖСӨН ШҮҮХИЙН ТОГТОЛЦООНЫ ҮР ШИМИЙГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ХҮРТЭХ НЬ СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

     Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард, Канад улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга ноён Олег Шаков нарын бүрэлдэхүүнтэй Канад улсын зөвлөхүүд 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны урилгаар айлчилж байгаатай холбогдуулан “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцлоо.

     Хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар үг хэлж, УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэнгийн УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Г.Наранбаатар, А.Базар, судалгааны төвийн эрхлэгч Э.Алимаа, өмгөөлөгч Т.Ихтамир нар оролцов.

     Тус сэдвийн хүрээнд Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард болон Алберта мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро нар өөрийн улсын туршлагаас танилцуулж, Монгол Улсын хууль эрх зүйн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо хуваалцав.

     Түүнчлэн энэ оны 03 дугаар сард хэлэлцүүлэгт оролцсон шүүгчид Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульчдад лекц, сургалт орохоор боллоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
13 цаг 19 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06