САНХҮҮГИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙГУУЛЛАГА (ФАТФ)-ЫН ЗӨВЛӨМЖ 8-ЫН ТЕХНИК ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭГ АХИУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ ТУХАЙ ГАРЫН АВЛАГА, ОРЧУУЛГУУДЫГ ГАРГАЛАА

      Дэлхий даяар терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн нийт тохиолдлын 11 хувьд нь ашгийн бус байгууллагыг ашиглажээ.

Хэдийгээр Монгол Улс терроризм, терроризмыг санхүүжүүлэх үйлдэлд өртөх эрсдэл бага ч энэ төрлийн үйлдэлд өртөхгүй байх, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын стандарт, шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээдэг.

Үүний нэг нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийн Зөвлөмж 8 буюу Ашгийн бус байгууллагатай холбоотой зөвлөмжийн шаардлагыг хангах, уг зөвлөмжийн үнэлгээг сайжруулах, эрсдэлээс хамгаалах хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэг юм.

     Дээрх үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улс ашгийн бус байгууллагыг буруу зорилгоор ашиглагдахаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг бууруулах хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн ашгийн бус байгууллагууд өөрсдийгөө энэ төрлийн эрсдэлд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж хэвших нь нэн чухал юм. 

     Иймд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ашгийн бус байгууллагууд төлбөр тооцоо хийх, банк, санхүүгийн үйлчилгээ авахдаа зохицуулалттай этгээдээр дамжуулах, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс татгалзах, шаардлагатай тохиолдолд төлбөр тооцоотой холбоотой ил тод байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. 

Ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сайн туршлагын талаарх гарын авлагатай ЭНД дарж танилцаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу. 

 

 

.
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
13 цаг 18 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06