МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО БОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНАЛАУ-Д ЗОЧИЛЖ ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

     Монголын Хуульчдын холбоо болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-д айлчилж тус улсын хууль, хяналтын байгууллагуудтай танилцаж туршлагаа хуваалцлаа.

     Азийн Сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнгөрөгч оны есдүгээр сард тус улсын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид манай улсад зочилсон юм.

    2023 оны 02 дугаар сарын 06-наас 11-ний өдрүүдэд БНАЛАУ-ын Вьентьян хотноо болсон тус айлчлалд Монгол Улсын дээд шүүх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, суддалгааны хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Азийн Сангийн төлөөлөгчдөөс бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

     Айлчлалын хөтөлбөрт БНАЛАУ-ын Прокурорын байгууллага, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ардын дээд шүүх, Ардын дээд шүүхийн дэргэдэх Судалгаа, сургалтын хүрээлэн, Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудад зочлох үеэр Монгол Улсын шүүх, прокурор, хуульчдын дунд хэрэгжүүлж буй залуу хуульчийг чадавхжуулах хөтөлбөрийн хэрэгжилт болон менторшип хөтөлбөрийн тухай танилцуулга, мэдээллийг солилцож сайн туршлагаа хуваалцсан юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
12 цаг 34 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06