МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, УЕПГ, "ХУУЛЬЧ ЭМЭГТЭЙ" КЛУБ ХАМТРАН ӨГЛӨӨНИЙ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбоо санаачлан УЕПГ, “Хуульч эмэгтэй” клубтэй хамтран 2023 оны гуравдугаар сарын 06-ны  өдөр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эмэгтэйчүүдтэй өглөөний чөлөөт уулзалт зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг Грата интэрнэйшнл, Ананд Адвокаст өмгөөллийн нөхөрлөл дэмжин ажиллав. Уулзалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, өмгөөллийн нөхөрлөлийн хуулийн зөвлөх зэрэг 50 гаруй хуульч оролцож эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудлын талаар чөлөөт яриа өрнүүллээ. 

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П. Одгэрэл уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны нийт гишүүдийн  60 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг цохон тэмдэглэж  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхтэй холбоотойгоор судалгаа хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, бодлогын түвшинд өөрчлөлт гаргах нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахад онцгой анхаарахаа илэрхийллээ.

    Өглөөний уулзалтад оролцсон хуульч эмэгтэйчүүд Хуульчдын дундын үнэт зүйлсийг тодорхойлох, ажил, амьдралын сайн туршлагаа хуваалцах,  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, орон нутагт ажиллаж буй хуульчдад хүрч ажиллах, төрийн бодлого төлөвлөлтөд хуульч эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулах зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцож, эдгээрийг ажил хэрэг болгоход чиглэсэн арга хэмжээ, уулзалтуудыг тогтмол хийх санал гаргасан юм. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
12 цаг 35 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06