МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, МОНГОЛЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

     Монголын Хуульчдын холбоо, Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэг 2023 оны гуравдугаар 01-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэгийн Тамгын газрын дарга Г. Хишигзул, сургалтын менежер О.Батсүх, МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, судалгааны төвийн эрхлэгч Э.Алимаа, мэргэжилтэн Ч.Анужин нар оролцов.

     Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх, хууль, татвар, санхүүтэй холбоотой сургалт, судалгаа хийх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг хамтран судлах, хэлэлцүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, санал, зөвлөмж гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

     Монголын Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан мэргэшсэн хуульчийг бэлтгэх ажлын хүрээнд  Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран татварын мэргэшсэн хуульч бэлтгэх сертификаттай сургалтыг 2023 оны 4 сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

Холбоотой мэдээлэл
1 Сэтгэгдэл
2025-08-17 16:33
Холбооны утас
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
12 цаг 33 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06