ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА /IDLO/-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СТИВЕН КЕНТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Стивен Кентийг хүлээн авч уулзлаа.

      Монголын Хуульчдын холбоо нь 2016 оноос хойш Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд уулзалтын эхэнд талууд 2019 онд хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийллийн хохирогчдод чиглэсэн үйл ажиллагаа явуулах, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг хуульч, өмгөөлөгчдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэхэд чиглэсэн сургалтуудын үр дүн, эерэг нөлөөллийн талаар санал солилцлоо. 

   Мөн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хөтөлбөрийн хоёр дахь үе болон хүүхэд хамгаалал, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүй,  Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг дэмжих хороо (Хүүхдийн эрхийн дэд хороо)-дын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. 

      Уулзалтад Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш. Жолбарс, “Хуульч эмэгтэй” клубын тэргүүн Н.Энхцэцэг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн менежер А.Жаргалан, зохицуулагч С.Одончимэг нар оролцлоо.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
12 цаг 35 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06