“ХУУЛЬЧИЙН НЭР ХҮНД, ЁС ЗҮЙ БА ОРЧИН ЦАГИЙН СОРИЛТУУД” УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛНО

Уулзалт, ярилцлагын сэдэв: 

     Монголын Хуульчдын холбооноос 2023 оны “Хуульчдын нэр хүндийг өсгөх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” жил болгохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Монголын Хуульчдын холбооны урилгаар  Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард хуульчидтай хууль зүйн салбарт тулгамдаж буй дараах хоёр сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлж Канад Улсын болон өөрийн сайн туршлагаас хуваалцахаар боллоо.  

  1. "Хуульчид мэргэжлийн нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах нь: мэргэжлийн байгууллага болон хувь хүний оролцоо ба хандлага”

Энэ хэсэгт Ерөнхий шүүгч Ричард хуульчдын хууль ёсны ашиг сонирхол, мэргэжлийн нэр хүндийг хамгаалахын ач холбогдлын талаар ярилцах бөгөөд өндөр ёс зүйтэй, хүчирхэг хуульчдыг төлөвшүүлэхэд мэргэжлийн байгууллагын болон хувь хуульчийн үүрэг хариуцлага, тэр дундаа бүх хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн Хуульчдын холбооны үүрэг, оролцоо болон Канад Улсын сайн туршлагуудын талаар хуульчидтай санал солилцох юм. 

  1. “Хуульчдын өмнө шинэ тутам тулгарч буй ёс зүйн асуудал”

Орчин үеийн хууль эрх зүйн орчин нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчдад ёс зүйн өвөрмөц шинэ сорилтуудыг бий болгож байна. Ерөнхий шүүгч Ричард шинэ тутам тулгарч буй ёс зүйн асуудлуудыг хамгийн өндөр ёс зүйн стандартыг баримтлан хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах болно.

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг энэхүү сонирхолтой чөлөөт ярилцлага бүхий арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээнд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.  

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2 цаг 8 мин
МЭДЭЭЛЭЛ
3 цаг 26 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31