Ази-Номхон далайн бүсийн хуульчдын Их хуралд Х.Наранбулаг оролцлоо

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, "Аnderson & Аnderson" хуулийн фирмийн партнер Х.Наранбулаг Ази-Номхон далайн Хуульчдын холбооны 31-р Их хуралд залуу хуульчийн грантад шалгарч оролцлоо.

Ази-Номхон Далайн Хуульчдын холбооны 31-р Их Хурал нь 2020 онд Хятадын Шанхай хотод болох байсан боловч цар тахлын улмаас гурван жил хойшилсны дараа ийнхүү энэ жил Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдаж их хуралд 100-аад орны 700 орчим хуульч, төлөөлөгчид оролцсон байна. Эдгээрээс залуу хуульчийн грантыг Монголоос гадна Канад, Англи, Аргентин, Энэтхэг, Хятад, Фижи, ОХУ, Камбодж, Филиппин улсын нийт 10 залуу хуульч хүртсэн байна. 

Ази-Номхон Далайн Хуульчдын холбооны Их хурал нь “Нэг Дэлхий: Хууль ба Байгаль Орчин” сэдвийн дор таван өдөр үргэлжилж хуралд оролцсон олон улсын хуульчид нийт 60 орчим салбар эрх зүйн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.  Тухайлбал “АНУ ба Европын Холбооны гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтууд”, “Ногоон Арбитр”, “Крипто зах зээлд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах нь”, “Метаверс маргаан шийдвэрлэх механизм”, “Хил дамнасан дампуурал”, “Гэнэтийн ашгийн татвар”, “Цөөнх хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах нь” гэх мэт салбар эрх зүйн сэдвүүд багтсан байна.    

Залуу хуульчийн грантын хуульчид хурлын үндсэн хөтөлбөрөөс гадна Дубай хотын Дубайн Олон Улсын Арбитрын Шүүх болон Дубайн Олон Улсын Санхүүгийн Төвийн дэргэдэх Худалдааны Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж АНЭУ болон Дубайн эрх зүйн систем, шүүх болон арбитрын процессын талаар танилцуулга сургалтад хамрагджээ. Мөн Дубай дахь олон улсын хуулийн фирмүүд болох "Al Tamimi & Company" болон "Hadef & Partners"-ийн оффист зочлон үйл ажиллагаатай нь танилцсан байна. 

Ази-Номхон далайн Хуульчдын холбооны 32 дугаар Их Хурал ирэх жил Япон улсын Токио хотод зохион байгуулагдана.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
12 цаг 35 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06