МУИС-ийн ХЗС-ийн багш, хууль зүйн ухааны доктор Т.Золбоогийн "Гэмт хэргийн бүрэлдэхүүн", "Эрүүгийн эрх зүй", "Сургалтын эрүүгийн хууль" бүтээлүүд хэвлэгдлээ

        МУИС-ийн ХЗС-ийн багш, хууль зүйн ухааны доктор Т.Золбоо “Гэмт хэргийн бүрэлдүүн”, “Эрүүгийн эрх зүй /Ерөнхий анги/”,  “Сургалтын эрүүгийн хууль” бүтээлүүдээ олон нийтийн хүртээл болголоо. 

Эрүүгийн эрх зүй /Ерөнхий анги/ бүтээлийн товч танилцуулга: 

         Тус сурах бичигт эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн зохицуулалтыг онол болон хэрэглээний хамтаар тайлбарласан байна. Эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн тулгуур ухагдахуунууд ямар онолын үндсэн дээр хэрхэн бий болсон түүнийг хууль хэрэглээний түвшинд хэрхэн задлах бусад ухагдахуунтай хэрхэн уялдаа холбоо бүхий ажиллахыг жишээ тохиолдлын хамт бичсэн бүтээл юм. Тус бүтээлийн анхны хэвлэл нь 2016 онд нийтийн хүртээл болсон бөгөөд уг хэвлэл нь нэмж засварласан гуравдах хэвлэл болно.

     

Гэмт хэргийн бүрэлдэхүүн бүтээлийн товч танилцуулга:

          Тус бүтээл нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйд “Гэмт хэргийн бүрэлдэхүүн” хэмээдэг ухагдахууныг цэвэр хууль зүйн шинжлэх ухааны судлагдахуун талаас авч үзэн, хэм хэмжээний онол дээр тайлбарласан нэг сэдэвт бүтээл юм. Энэ нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйд “Гэмт хэргийн бүрэлдэхүүн”-ийг тайлбарлан хэрэглэж байгаа уламжлалт дөрвөн элементийн онолын дараа бий болж байгаа шинэ онолын урсгал гэдгээрээ онцлогтой.

          Тус бүтээлээр Эрүүгийн хуулийн хэм хэмжээний хүрээ, хязгаар, түүний онцлог тал, тодорхой үйлд хамаатуулан зүйлчлэх утгыг илэрхийлсэн ухагдахууныг “Гэмт хэргийн бүрэлдүүн” хэмээн томьёолж түүний харилцан шүтэлцээ бүхий ухагдахууныг цогц байдлаар авч үзсэн байна.

Сургалтын эрүүгийн хууль бүтээлийн товч танилцуулга: 

          Тус бүтээл нь Эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангид заасан ухагдахууныг товч тайлбарласан эрүүгийн хууль юм. 2017 онд анх хэвлэгдсэн бөгөөд уг хэвлэл нь хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан хэвлэл болно.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
12 цаг 33 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06