“ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН СУУРЬ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV ХУРАЛ БОЛЛОО

    Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийг баригч Б.Чимидийн нэрэмжит “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний IV бага хурал 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

    Тус бага хурлаар төрийн бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн хяналт, хүний эрх, захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нийтийн өмчийн менежмент тэдгээрийн татвар ногдуулалт, уул уурхай ба газар ашиглалт, төрийн өмчит аж ахуйн нэгж, тэдгээрийн арилжааны асуудал мөн төрийн хариуцлага, сахилга бат зэрэг Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн өргөн хүрээний сэдвийн хүрээнд хуралдаж, хэлэлцэв.

   “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэн, Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институт, Ханнс Зайделийн сан, Азийн сан, Чимид сан, Эрх зүйн судалгааны цахим өгөгдлийн сан Легалдата хамтран зохион байгууллаа.

    Хурлыг нэгдсэн болон салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монгол, Япон, ХБНГУ, Канад, БНСУ, ОХУ, Унгар улсын нийт 23 илтгэгч англи, монгол хэл дээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн хурлын үйл ажиллагааг Легалдата болон Монголын Хуульчдын холбооны цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47