“Монгол улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал боллоо

       Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос санаачлан зохион байгуулсан “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” хэлэлцүүлэг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр амжилттай болсон билээ. 

        Тэгвэл энэхүү цахимжих үйл явцын түүчээ нь болж, шүүх эрх мэдлийн байгууллагуудыг манлайлж, Монгол Улсын шүүхийн цахимжуулалтыг улам бүр хөгжүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Шүүхийн сахилгын хороо, Улсын Дээд шүүх зэрэг байгууллагууд хамтран олон улсын бага хурлыг 2023 оны 3 сарын 23, 24-ний өдрүүдэд “Холидэй Инн” зочид буудалд зохион байгууллаа.

 

      Олон улсын бага хуралд оролцохоор Европын Холбооны Улсаас Итали Улсын Писа дахь шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл /CEPEJ/-ийн “Кибер шүүх” ажлын хэсгийн ерөнхийлөгч Марияа Жулиана Сивинини, Австри Улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош, Эстони Улсын Хууль зүйн яамны зөвлөх, Цаасгүй шүүх төслийн менежер Маргит Лаури нар хүрэлцэн ирсэн байна.

   Хэлэлцүүлэг хэсэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүйн доктор А.Бямбажаргал, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, “Шүүхийн инноваци, цахимжуулалтын хороо”-ны ахлагч, шүүгч Г.Даваадорж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан нар оролцлоо. 

            Хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Аксель Никэйз нар хаалтын үг хэллээ.

   

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
11 цаг 55 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06