Олон улсын гэрээг дотоодын шүүхэд хэрэглэх асуудал

I. Удиртгал 
II. Олон улсын гэрээ ба Үндсэн хуулийн үзэл баримтлал 
III. Дотоодын шүүхээс олон улсын гэрээг хэрэглэх үндэслэл, шаардлага, хэрэгцээ 
IV. Дүгнэлт

[ТОВЧ УТГА] 

Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болж бүрэн эрхт байдлаа олон улсын тавцанд баталгаажуулснаас хойш 60 гаруй жил өнгөрлөө. Энэ цаг хугацаанаас хойш бид Үндсэн хуулиа шинэчлэн баталж хувийн өмчид тулгуурласан нийгмийн баримжааг сонгоод 30 гаруй жил болсон байна. Аливаа улсын нэн тэргүүнд тавигдах зорилго бол үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх бөгөөд үүний томоохон тулгуур хүчин зүйл бол эдийн засгийн аюулгүй байдал, түүнийг илтгэх улсын санхүүгийн тогтвортой байдал юм. Манай улсын хувьд сүүлийн 20 гаруй жилд улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах, нийгмийн нэн тэргүүний суурь хэрэгцээг хангах зорилгоор гадаад харилцааг олон талт болгох, дэлхийн худалдааны тавцанд шат ахих, улс орнуудтай эн зэрэгцэн хамтран харилцах, гаалийн бүрдүүлэлт, тарифыг хөнгөвчлөх, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, байгаалийн баялгийг ашиглахад чиглэсэн эдийн засгийн бодлого явуулж эрх зүйн орчноо гадна, дотны хөрөнгө оруулагчдад таатай байхад анхаарч ирсэн бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын хувьд хууль тогтоомж тогтвортой байх, ялангуяа хөрөнгө оруулалтын өгөөжийг тогтвортой байлгахад татварын орчны тогтвортой байдлыг хүсэж байдаг нь ойлгомжтой, тодорхой болоод байна. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн суурь орчин нь олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд энэ олон хүчин зүйлийг харгалзан хууль тогтоомжийг бүтээж, тохируулж баялаг бүтээгч нарыг хамгаалахгүйгээр эдийн засгийн таатай нөхцөл бүрдэж улмаар улсын эдийн засгийн байдал, санхүүгийн урсгал сайжрахгүй юм. Энэ хүрээнд үндэсний эрх зүйн тогтолцоог нөхөн сайжруулах боломжтой гэж үзэж болохуйц олон улсын гэрээг судлах, олон улсын гэрээгээр тунхаглаж тодорхойлсон хүний эрх, эрх чөлөөг бататган хамгаалж шүүхээс шаардлагатай бол түүнийг хэрэглэх, хөндөгдсөн эрхийг сэргээх асуудал одоо цагт ч чухал хэвээр байна үзсэний учир 2007 онд бичиж байсан сэдвийг сэргээн нийтэлж байна. 

[ТҮЛХҮҮР ҮГС]

Олон улсын гэрээ, дотоодын шүүх.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
4 цаг 51 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
5 цаг 4 мин
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
5 цаг 31 мин
МЭДЭЭЛЭЛ
11 цаг 39 мин
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Өчигдөр 16 цаг 11 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 09 мин
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Өчигдөр 10 цаг 09 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20