“Хуульчдын өдөр 2023” өдөрлөг боллоо
Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Нотариатын танхим, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  “Хуульчдын өдөр 2023” өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт 200 орчим хуульчид, иргэд оролцсон бөгөөд өдөрлөгийн үеэр Хуульчдын холбоо, түүний хороодын үйл ажиллагааг сурталчлах, хуульчдын нэгдсэн бүртгэл, сургалт, татварын талаарх мэдээлэл, лавлагаа өгөх, цахим гарын үсэг олгох, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, нотариатын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулснаас гадна Монос групптэй хамтран 6 төрлийн эрүүл мэндийг үзлэг, оношлогоог Хуульчдын танхим болон Хуульчдын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн хуульчдын бүтээл "Иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөл мэдээллийн төлөв байдал ба Үндсэн хуулийн эрх зүйн хэрэглээ, шинжилгээний гарын авлага" шинэ номын нээлт боллоо.
“Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хуульчдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хуульчдын холбооны гишүүн, хуульч Нямдэлэгийн Ням-Очир, Тамгын газрын ахлах мэргэжилтэн, хуульч Жаргалсайханы Бариаширсүрэн нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Тамгын газрын мэргэжилтэн, хуульч Галсанжамцын Сарангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан бол Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны гишүүн, хуульч Цагааны Батцэнгэл, Содномдоржийн Бямбарагчаа, Банзрагчийн Цэцгээ, Нямцэрэнгийн Энхтуяа, Мөнхбатын Мөнхжаргал, Гансүхийн Оюунболд, Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн боловсрол, сургалтын албаны дарга Намжилын Батжаргал нарын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
Уржигдар 19 цаг 46 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
Уржигдар 15 цаг 09 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26