“Монгол Улсын захиргааны эрх зүйн хэтийн хөгжлийн чиг хандлага” – хүндэтгэлийн лекц, бүх гишүүдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Монгол Улсын захиргааны эрх зүйн хэтийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт хорооны бүх гишүүдийн чуулга уулзалт, хүндэтгэлийн лекц арга хэмжээ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нээж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, доктор П.Одгэрэл тус хорооны нийт гишүүн хуульч нарт мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Мөн тус хорооны үе үеийн тэргүүн нарын хийх “Миний дуртай захиргааны эрх зүй” хүндэтгэлийн цуврал лекцийн салхийг хагалж, “Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй” сэдвийн хүрээнд Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн асан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг лекц уншив.

Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ Захиргааны эрх зүйн хорооноос 2022-2023 онд хийсэн онцлох ажлуудын мэдээллийг гишүүдэд танилцуулсан.

Бүх гишүүдийн чуулга уулзалтын илтгэл, хэлэлцүүлгийн хэсэгт Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн партнер, хуульч, судлаач Б.Амарбат “Захиргааны байгууллагаас хүний хувийн мэдээллийг боловсруулах нь” сэдвээр, УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч, судлаач С.Цэрэндолгор “Эрх зүйн шинэ ойлголт эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр хяналтын журмаар маргаан хүлээн авч шийдвэрлэх нь (Онолын аспект)” сэдвээр, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах нэхэмжлэл: Сорилт, бэрхшээл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Тус илтгэлүүдийн хэлэлцүүлэгчээр Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч, хуульч, судлаач Р.Лхагвабаяр нар ажиллалаа.

Энэхүү бүх гишүүдийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн хорооны гишүүн хуульч нартаа талархахын сацуу хорооны нийт гишүүн хуульч нартаа Захиргааны эрх зүйн хороо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе!

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
8 цаг 41 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06