“Хууль зүйн хариуцлага” номын нээлт амжилттай зохион байгуулагдлаа

Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Төмөр- Очирын Азжаргалын “Хууль зүйн хариуцлага" нэг сэдэвт бүтээлийн нээлтийн ёслолын арга хэмжээ 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот "Хуульчдын таним"-д 16.00 цагаас зохион байгуулагдлаа.

"Хууль зүйн хариуцлага" номын танилцуулга арга хэмжээ нь ач холбогдлын хувьд хууль зүйн салбар тэр дундаа хууль зүйн хариуцлагын төрөл бүрээр мэргэшсэн хууль зүйн салбарын үе үеийн эрдэмтэн, судлаач, эрхэм багш нарт болон тэдний бүтээлд талархал илэрхийлэх, хууль зүйн хариуцлагын бусад төрлөөс ялгаатай Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлагын онцлог ялгааг эрдэмтэн багш, хууль зүйн салбарын судлаач, хуульчдад тус номоор дамжуулан таниулах явдал бөгөөд төдий чинээгээр шинжлэх ухааны эргэлтэд орох, эргэцүүлэн бодох, мэтгэлцэх боломжийг нийтэд нээхэд орших юм аа.

Хууль зүйн хариуцлага" номын танилцуулага үйл ажиллагааг нээж Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Гантулга нар үг хэллээ. Номын зохиогч Т.Азжаргал "Хууль зүйн хариуцлага" номын танилцуулга хийж, хүрэлцэн ирсэн хууль зүйн салбарын эрдэмтдэд талархал илэрхийлэн, номыг редакторласан, шүүмж дүгнэлт өгсөн, эхийг бэлтгэсэн, номын зургийг зурсан зэрэг хамтран ажилласан хүмүүст хүндэтгэл үзүүлж, Монголын хуульчдын холбоо болон Дотоод хэргийн их сургуульдаа номын дээжээс өргөн барилаа.

Энэхүү бүтээлийг Дотоод Хэргийн Их Сургуулийн Редакцын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Их сургуулийн эрдэм шинжилгээний ажил, сургалтын баримт бичгийн стандартад нийцэж байна гэж үзэн Их сургуулийн бэлгэдэл хэрэглэх эрх олгохоор шийдвэрлэжээ. Хууль зүйн хариуцлага номын ерөнхий редактораар академич Ж.Амарсанаа, редакцын зөвлөлийн гишүүнээр П.Амаржаргал, Н.Мөнхзул, С.Цэрэндорж нар ажилласан бөгөөд номын талаар редакцын зөвлөлийн гишүүн хууль зүйн ухааны доктор, дэд профессор, П.Амаржаргал, ДХИС-ийн ЭЗНУС-ийн НЭЗТ-ийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхзул нар үг хэлж, тухайн нэг сэдэвт бүтээлд шүүмж, дүгнэлт өгсөн доктор, профессор, Б.Бат-Эрдэнэ, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Бямбажаргал, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Нармандах нар өөрсдийн дүгнэлтийг танилцууллаа.

Тус арга хэмжээнд Монголын хуульчдын холбооны тэргүүн, П.Одгэрэл, Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн Ш.Цогтоо, Монголын хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Ц.Мөнхбат, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Гантулга, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Ханс Зайделийн сан, Үндсэн хуулийн цэцийн судалгааны төв, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төв, Авлагатай тэмцэх газар, МУИС-Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Удирдлагын академи, Шихихутуг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
8 цаг 23 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06