Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/362 дугаар тушаалаар батлагдсан “Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрны сул орон тоог зарлаж байна. Тавигдах шаардлага: Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх. Бүрдүүлэх материал: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй өмгөөлөгчид дараах материалыг бүрдүүлж PDF-хэлбэрээр info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд: 1.Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/ 2.Эрх зүйн их, дээд боловсролын диплом /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/; 3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл; 4. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ; 5.Ажилласан туршлагыг гэрчлэх баримт бичиг; 6.Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм зөрчиж, хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт; 7.Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлийн хураамжийн тооцоогүй эсэх, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан эсэх, Хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх тодорхойлолт; 8. Цээж зураг /сүүлийн нэг сарын дотор авхуулсан, 3х4 хэмжээтэй байх ба бүртгэлийн хуудас олгох тул цахимаар ирүүлсэн тохиолдолд зургийг файлаар заавал илгээх/; 9.Тухайн салбарын сул орон тоонд ажиллах тухай өргөдөл; 10.Шалгалтын хураамж төлсөн баримт /Шалгалтын хураамж болох 70,000 төгрөгийг Хаан банкны 5302023123 дугаарын /Г.Даваамөнх/ дансанд хийж, гүйлгээний утга хэсэгт сонгон шалгаруулалтын хураамж гээд өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг заавал бичих/; 11.Иргэний үнэмлэхийн хуулбар. Материал хүлээн авах хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. *Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу. Сонгон шалгаруулалт зохион байгуулах газар, хугацааг бүртгэл дууссаны дараа нэгдсэн журмаар мэдээлэх болно. Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 77001982, 85256954 дугаарын утсаар ажлын цагаар холбогдоно уу.
https://www.facebook.com/profile.php?id=100089448781226
 
 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
2 Сэтгэгдэл
2024-01-25 22:20
Сум дундын улсын өмгөөлөгч нь туслахтай байдаг уу?
2024-01-25 22:20
Сум дундын улсын өмгөөлөгч нь туслахтай байдаг уу?
ШИНЭ МЭДЭЭ
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-06-12 16:50
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
2026-06-10 15:06
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-06-10 12:39
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-06-10 12:35