МОНГОЛ УЛСАД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний анхдугаар техникийн зөвлөгөөнийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд оролцох хүсэл зоригоо илэрхийлсэн 15-н хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгээс 2024 оны 02 сарын 23-ны өдөр удирдамжид заасан журмын дагуу санамсаргүй сонголтын аргаар оюутнуудыг 16 багт хуваасан байсан.

 

Өнөөдөр болсон мэтгэлцээний тэмцээний анхдугаар техникийн зөвлөгөөнөөр хамтран зохион байгуулагч 16 хуулийн фирм өөрсдийн дасгалжуулах багаа сугалсан. Хуулийн фирмүүдийн багаа сугалах дарааллыг мөн санамсаргүй сонголтын аргаар буюу цахим хүрд эргүүлэн тодорхойлсон бөгөөд хамгийн анх багаа сугалсан хуулийн фирмээр “Өмгөөллийн Сноу Хилл консалтанси” ХХН тодорсон. Хуулийн фирмүүд багаа сугалж, сугалсан багийн оюутнууддаа мэтгэлцээний тэмцээнд оролцох эрхийг гэрчилсэн мандатаа гардуулж өглөө.

 

Анхдугаар техникийн зөвлөгөөнөөр мөн мэтгэлцээний тэмцээний дүрмийг танилцууллаа.

 

Дараагийн техникийн зөвлөгөөн 2024 оны 03 сарын 06-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Хуульчдын танхимд болно. Техникийн зөвлөгөөнөөр тэмцээнийг кэйсийг задлах бөгөөд мөн багууд тоглох оноолтоо сугалах болно.

 

Энэхүү сонирхолтой хэлбэрээр өрнөх Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцогч оюутнууд болон тэднийг дасгалжуулах хуулийн фирмүүддээ амжилт хүсэн ерөөе.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 16 мин
МЭДЭЭЛЭЛ
2 цаг 34 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31