ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: МОНГОЛ УЛС БА БНСУ-ЫН ТУРШЛАГА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хууль зүй, дотоод хэргийн яам, БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй судлалын холбоо, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн санаачлагаар 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдөр “Гэр бүлийн тухай хууль: Монгол Улс ба БНСУ-ын туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нар үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт гэр бүлийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуульч, судлаачид оролцсон. 

 

Тус хэлэлцүүлэгт: 

- “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо;

- “БНСУ-ын Гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь гэм хорын ойлголт, шүүхийн практик”сэдвээр БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй судлалын холбооны ерөнхийлөгч, хууль зүйн доктор, профессор Чон Гён Гин;

- “Гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь бүртгэл, эрх зүйн үр дагавар” сэдвээр ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа;

- “Гэрлэлийн гэрээ, практикт тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Д.Нямбазар, ДХИС-ийн ЭЗНУС-ийн ХЭЗТ-ийн ахлах багш, доктор, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн М.Ванчигмаа нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.

 

Хэлэлцүүлгийн хэлэлцүүлэгчээр: 

- Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч М.Цолмон;

- ДХИС-ийн ЭЗНУС-ийн ХЭЗТ-ийн ахлах багш, доктор, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн М.Ванчигмаа;

- ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа нар оролцож Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч амжилттай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийг Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульч, өмгөөлөгч А.Батбаатарчиглүүлэн оролцлоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
1
0
Холбоотой мэдээлэл
6 Сэтгэгдэл
2024-03-26 09:35
Солонгос гэр бүл чинь тэс хөндлөн өөр ертөнц, эмэгтэйчүүд нь гэртээ сууж ар гэрээ авч явдаг, эрчүүд нь дундаж байтугай цалинтай газар ! Манайх эмэгтэйчүүдэдээ ар гэргүй мэт ажиллаж, ажилгүй мэт ар гэрээ авч явах үүрэг хүлээлгэн хаячихдаг учраас та бүхнийг татварынхаа мөнгөөр сургаад бхад ийм харьцангуй газраас очиж туршлага судлахын 😤😡
2024-03-26 09:25
Ингээл болоо юу ? Иргэдээс санал асуулга, тодруулга, шүүмж гарсан юмуу ? Учир битүүлэг юмбээ ?! Олигтой үр дүнтэй хууль гарна гж найдалтгүйм шив дээ, щаос !
2024-03-26 09:25
Ингээл болоо юу ? Иргэдээс санал асуулга, тодруулга, шүүмж гарсан юмуу ? Учир битүүлэг юмбээ ?! Олигтой үр дүнтэй хууль гарна гж найдалтгүйм шив дээ, щаос !
2024-03-26 09:25
Ингээл болоо юу ? Иргэдээс санал асуулга, тодруулга, шүүмж гарсан юмуу ? Учир битүүлэг юмбээ ?! Олигтой үр дүнтэй хууль гарна гж найдалтгүйм шив дээ, щаос !
2024-03-26 09:25
Ингээл болоо юу ? Иргэдээс санал асуулга, тодруулга, шүүмж гарсан юмуу ? Учир битүүлэг юмбээ ?! Олигтой үр дүнтэй хууль гарна гж найдалтгүйм шив дээ, щаос !
2024-03-26 09:23
Ингээл болоо юу ? Иргэдээс санал асуулга, тодруулга, шүүмж гарсан юмуу ? Учир битүүлэг юмбээ ?! Олигтой үр дүнтэй хууль гарна гж найдалтгүйм шив дээ, щаос !
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
4 цаг 39 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06