"ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ (AI) ХЭРЭГЛЭЭ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

    Монголын Хуульчдын холбооноос Өмгөөллийн “Прайсуотэрхаус Күүпэрс Легал” ХХН-тэй хамтран "Хууль зүйн үйлчилгээ ба хиймэл оюун ухааны (ai) хэрэглээ" сэдэвт уулзалт, ярилцлага 2024 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлэгт “PwC” олон улсын сүлжээ фирмийн Төв болон Зүүн Европ бүсийн хуулийн үйлчилгээ хариуцсан дарга, M&A (Mergers and Acquisition) хуульч Хью Овен зочин илтгэгчээр, Өмгөөллийн “Прайсуотэрхаус Күүпэрс Легал” ХХН-ийн хуулийн үйлчилгээ хариуцсан менежер, өмгөөлөгч Р.Мөнхжаргал ярилцлагын модератороор оролцсон.

   Хэлэлцүүлгээр хууль зүйн үйлчилгээ дэх хиймэл оюун ухааны хэрэглээ, түүхэн хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан программыг хууль зүйн үйлчилгээнд ашиглаж буй байдал, үр дагавар, хиймэл оюун ухааны хэрэглээнд анхаарах ёс зүйн асуудлууд, хиймэл оюун ухааны хэрэглээний хуульчийн мэргэжилд үзүүлэх нөлөөлөл,  хиймэл оюун ухааны хэрэглээний хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага зэрэг агуулгын хүрээнд олон улсын туршлагаас хуваалцаж, чөлөөт яриа өрнүүлсэн юм.

   Хэлэлцүүлгийн дараа Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл “PwC”-ийн Төв болон Зүүн Европ бүсийн хуулийн үйлчилгээ хариуцсан дарга, M&A (Mergers and Acquisition) хуульч Хью Овенийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар Монголын Хуульчдын холбоо болон “PwC” олон улсын сүлжээ фирмтэй цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

    Сонирхуулахад, “Прайсуотэрхаус Күүпэрс Легал” ХХН нь "PwC" олон улсын сүлжээ фирмийн Монгол дахь салбар бөгөөд төрөл бүрийн салбарын бизнесүүдэд хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн гадаад болон дотоодын үйлчлүүлэгчдэд бизнес ба арилжааны гэрээ хэлцэл хийх, бүтцийн өөрчлөлт хийх, компанийг өөрчлөн байгуулах болоод холбогдох төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд зөвлөгөө өгөхөөс гадна дотоодын хууль тогтоомжийн нийцлийг хангах асуудалд англи болон монгол хэлээр өндөр түвшний мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
3 цаг 50 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06