Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос уламжлал болгон хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээн зохион байгууллаа.

   Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлөөс сонгогдсон хуульч нар дараагийн шатанд оролцох илтгэлүүдийг урьдчилан шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатанд 12 оюутны 9 илтгэл шалгарсан. Эдгээр илтгэлүүдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:

-Нэгдүгээр байранд: “Нээлттэй арилжаалах үнэт цаасыг бүртгэлээс хасах (Delising) эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” сэдвээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Ж.Энхмаа;

-Хоёрдугаар байранд: “Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл арилжаанд оролцох, хохирол тооцох эрх зүйн судалгаа” сэдвээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан А.Азжаргал, Ц.Баянбат;

-Гуравдугаар байранд: “Үнэт цаасны зах зээлд индексжүүлсэн хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгцээ, шаардлага, давуу тал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Л.Энхсайхан нарын илтгэл тус тус шалгарлаа.

 Тус илтгэлийн уралдааны шүүгчээр Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Наранцогт, Санхүүгийн Зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнхжаргал, өмгөөллийн “Фиделатис партнерс”-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Хууль, эрсдэлийн газрын захирал Б.Ган-Эрдэнэ нар ажилласан.

   Илтгэлийн уралдааны дэмжигч байгууллагаа өмгөөллийн "Легал гайд” хуулийн фирм ажиллаж оролцсон оюутнууд болон шүүгч нарт дурсгалын зүйл гардуулсан. Мөн “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн зүгээс тэргүүн байранд шалгарсан оюутныг тухайн байгууллагадаа зуны амралтаараа 3 сар цалинтай дадлага хийх эрхээр, өмгөөллийн “Фиделитас партнерс" дэд байранд  шалгарсан оюутнуудыг тухайн байгууллагадаа зуны амралтаараа 3 сар цалинтай дадлага хийх эрхээр тус тус шагналаа.

    Илтгэлийн уралдаанд илтгэлээ ирүүлсэн нийт оюутнууд, үнэт цагаа зориулан шүүгчээр ажилласан хуульчид болон дэмжин ажилласан өмгөөллийн “Легал гайд” хуулийн фирмийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
18 цаг 52 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27