МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДОД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 

Монголын Хуульчдын холбооноос залуу, шинэ хуульчдыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулдаг “Менторшип” хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийлээ.

“Менторшип” хөтөлбөр нь залуу хуульчдыг мэргэжлээрээ 10-аас дээш жил ажиллаж байгаа, ажил мэргэжлийн арвин туршлагатай, нийгэм болон салбартаа эерэгээр танигдсан хуульчдад дагалдуудах замаар өөртөө итгэлтэй, ёс зүйтэй хуульч бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах, чиглүүлэх зорилготой цогц хөтөлбөр юм. Энэ удаагийн хөтөлбөрт 2023 онд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 30 залуу хуульч буюу менти хамрагдсан бөгөөд Архангай, Орхон, Говь-Алтай аймгуудын төлөөлөл хамрагдсанаараа онцлог боллоо.

Тус хөтөлбөрийн чиглүүлэгч буюу менторуудаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, тус албаны судлаач, прокурор Б.Өнөрмаа, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхам, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа, “Fom Partners” ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баттуул, “Андерсон энд Андерсон ХХН”-ийн партнер, олон улсын арбитрч Х.Наранбулаг, “Грата Интернэшнл Монголиа”-ийн гүйцэтгэх захирал, партнер В.Болормаа, Өмгөөллийн “Keystone Legal” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч А.Мандуул нар ажилласан.

Хаалтын үйл ажиллагааны энэ үеэр ментор Б.Баттуул “Хуульчдад зориулсан санамсрын бясалгал”, ментор Б.Өнөрмаа “Хуульчийн мөн чанар”, ментор А.Мандуул “Олон улсын хуулийн фирмд ажиллах нь, ажлын арга барил, практик, хууль зүйн үйлчилгээний шинэ чиглэлүүд” сэдвээр сонирхолтой ярилцлага, мэдээлэл хийж, менти нар хөтөлбөрийн талаар санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

Үүний дараа менторшип хөтөлбөрт амжилттай хамрагдсан менти нар батламж гардуулж, ажлын амжилт хүслээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18