“ОРФЕЙ” ТЕАТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Монголын Хуульчдын холбоо нь “Орфей” театртай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, “Орфей” театрын Гүйцэтгэх захирал Т.Ариунчимэг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Орфей” театрын 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй сонгодог жүжгийн тоглолтуудад хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх юм. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид нь тус театрт тоглогдож буй “1984”,  “Опал”, “Гэм зэм”,  “Фауст”, “Амьдрахуй” болон бусад жүжгүүдийн тасалбарыг нийтэд худалдан борлуулах үнээс тодорхой хувиар хөнгөлөлттэй авах боломж бүрдэж байгаа бөгөөд хөнгөлөх хувийг жүжгийн тасалбар худалдаанд гарах үеэр харилцан тохиролцож тогтоох юм.

Одоогоор тус театрт Жорж Оруэллийн “1984” постдрамын жүжиг тоглогдож байгаа бөгөөд хуульчид та бүхнийг 2025 оны тавдугаар сарын 7, 8, 9 өдрүүдийн тоглолтыг хөнгөлөлттэй үнээр үзэхийг урьж байна.

Жорж Оурэлл “1984” постдрамын жүжиг

Дүрүүдэд:

Уинстон Смит - МУГЖ С.Болд-Эрдэнэ

Жулия - МУГЖ Д.Ганцэцэг

О'Брайн - МУГЖ Ц.Төмөрхуяг

Чаррингтон - МУАЖ Г.Равдан

Ноён Парсонс - Б.Оюунбаатар

Хатагтай Парсонс - МУСТА П.Оюунчимэг

Сайм - М.Мөнхбат

📍ХААНА: Тусгаар тогтнолын ордонд

 📌ХЭЗЭЭ: 2025 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс

 ☎️ ХОЛБОГДОХ УТАС: 80025742

Тус жүжгийг хөнгөлөлттэй үнээр үзэх бол та ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
14 мин
МЭДЭЭЛЭЛ
1 цаг 32 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31