“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ-ДИЖИТАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

"Татварын хөгжил дэвшил" холбооноос санаачлан “Татварын шинэчлэл-дижитал шийдэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Монголын Хуульчдын холбоо, Сууц өмчлөгчдийн холбоо, Эм ханган нийлүүлэх холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо гэх зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож татварын багц хуулийн шинэчлэлтийн талаар санал солилцож, өөрсдийн салбарт татвартай холбоотойгоор тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн.  

Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Б.Баасандорж оролцож, хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцсон юм.

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд нь орлогын албан татвар, НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэл гэх татварууд төлөхөөс гадна ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгал авч буй нь компаниудад татвараа төлж дийлэхгүй нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд татварын өртэйн улмаас тендерт орж чадахгүй байх, байгууллагын данс хаах, хориг тавих нь тухайн компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа тохиолдлуудыг уулзалтад оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд дурдлаа.

Түүнчлэн Татварын багц хуулийг шинэчлэхдээ үндэслэлтэй тооцоо судалгаа, үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатайг онцолж, энэ хууль нь татвар төлөгчдөд таатай орчин бүрдүүлэх, үйл ажиллагаа эрхлэгчдийг өрсөлдөх чадвартай байлгах зорилготой учраас багцаар нь шинэчилж, зарчмын өөрчлөлт хийх, татварын алба, татвар төлөгчийн үйл ажиллагааны тэнцвэрт байдлыг хангах, “татвар төлөгдөхүйц байх” зарчмыг хуульд тусгаж, Татварын хуулийн шинэчилсэн төслийг боловcруулахдаа одоогийн хуулийн заалт бүрээр үнэлгээ хийх гэх зэрэг асуудлыг уламжилсан бөгөөд бөгөөд тус байгууллагуудын зүгээс саналуудыг нэгтгэн холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уржигдар 16 цаг 48 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09