“БИЗНЕСЭЭ ТОМРУУЛЪЯ” ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Бизнесээ Томруулъя” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ томруулж, ашгаа нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой “Бизнесээ томруулъя” чуулга уулзалтыг 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Монголын Хуульчдын холбоо нь тус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Бизнесээ томруулъя” чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд нь хөнгөлөлттэй нөхцөлөөр асар авч, үйл ажиллагаагаа сурталчлах, бизнес эрхлэгчдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийнхээ тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

Тус үйл ажиллагаа нь 2500 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулж, тэдэнд тулгараад буй асуудлаа таньж мэдэх, шийдлийг нь олох, зөв алхамд цаг хугацаа, нөөцөө зарцуулахад туслах илтгэл, сургалтуудыг технологи, инновац, менежмент, санхүү, хүний нөөц, хөрөнгө оруулалт, стратеги, маркетингийн мэргэжилтнүүдээс сонсох, ярилцах, зөвлөгөө авах, түншээ олох боломжийг олгодог байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/profile.php?id=61573716447360 фэйсбүүк хуудаснаас авна уу.

Та болон танай өмгөөллийн хуулийн этгээд тус үйл ажиллагаанд оролцох бол дэлгэрэнгүй мэдээллийг 70116364/4/ дугаарын утсаар мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй холбогдож авна уу.

Жич: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид, өмгөөллийн хуулийн этгээд нь доорх постер дээр оруулсан үнээс тодорхой хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18