ПРОФЕССОР ФЕЛИКС ВЕЛЬТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс Германы Касселын их сургуулийн Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн эрх зүйн тэнхимийн профессор, Германы холбооны нийгмийн хамгааллын шүүхийн хүндэт шүүгч Феликс Вельти, Касселын их сургуулийн докторант, судлаач С.Амармэнд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Германы нийгмийн хамгааллын салбарын талаар туршлага хуваалцсаны зэрэгцээ Касселын их сургууль, Монголын Хуульчдын холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Профессор Феликс Вельти Монголын Хуульчдын холбооны урилгаар манай улсад ажиллаж байгаа бөгөөд тэрбээр нийтийн эрх зүй, түүний дотор Европын эрх зүй, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн эрх зүйн зэрэг чиглэлээр "Нийгмийн баримжаат эрх зүйт төр дэх хүний хөгжлийн бэрхшээл ба нөхөн сэргээлтийн асуудал", "Европын үндсэн хуулийн тухай гэрээ ба орон нутаг дахь нийгмийн суурь үйлчилгээ" зэрэг сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр маргааш Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос зохион байгуулах “Монгол Улсын нийгмийн хамгааллын эрх зүйг боловсронгуй болгох нь: ХБНГУ-ын нийгмийн хамгааллын эрх зүй ба сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, “Германы нийгмийн хамгааллын эрх зүйн тусгай зохицуулалтууд ба нийгмийн хамгааллын шүүхийн үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцааны зөвлөх Ц.Одонжав, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Номин нар оролцсон.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18