“ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД” ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ УУЛЗЛАА

Канадын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх комиссарын газраас  “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд(EJAM)” нь төслийг хэрэгжүүлж буй ажээ.

Тус төслийн багийн гишүүн Нью Брансвик мужийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канадын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх комиссарын газрын Олон улсын хөтөлбөрийн хэлтсийн дарга Олег Шахов, хуульч, олон улсын хөгжлийн мэргэжилтэн Ян Моррисон нартай Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс өнөөдөр уулзлаа.

Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, Гадаад харилцааны зөвлөх Ц.Одонжав болон “Оюуны инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл нар оролцсон.

Уулзалтаар “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн талаар мэдээлэл өгч, Монголын Хуульчдын холбоо тус төсөлтэй хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх ажлуудыг тодорхой болгохоор тохиролцлоо.

Энэхүү төсөл нь Монгол Улсад шүүхийн хараат бус байдал, ур чадвар, хариуцлага, удирдлага, олон нийтийн шүүхийн талаарх мэдлэг, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүд, охид болон эмзэг бүлгийн хүмүүст шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилготой ажээ.

Төслийг Канадын Гадаад хэргийн яам санхүүжүүлж, Канадын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх комиссарын газраас Канадын шүүхийн шүүгч, хуульч, эрх зүйч, Канадын Шүүхийн Үндэсний хүрээлэнтэй хамтран 2030 он хүртэл хэрэгжүүлэх аж. Түүнчлэн төслийг Монгол Улсын Улаанбаатар хотод байрлах “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн нэгж дэмжиж ажиллана. Тус нэгж нь Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Шүүхийн академи, Монголын Хуульчдын холбоо, “Оюуны инноваци” ТББ зэрэг байгууллага хамтран ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18