АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбоо нь Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг Монгол Улсдаа зохион байгуулах эрхийг авч 2025 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Азийн про боно чуулга уулзалт нь Азид болон дэлхий даяар про боно үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих зорилготой зохион байгуулагддаг, 30 гаруй орны 500 гаруй хуульч, Хуульчдын холбооны төлөөлөл оролцдог томоохон үйл ажиллагаа юм.

Энэхүү чуулга уулзалтад оролцох хуульчид https://www.mglbar.mn/asian/pro/bono/create холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Монголын хуульчид болон оролцогчдыг хөнгөлөлттэй төлбөрөөр бүртгэж байгаа бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 180 ам.доллароор бүртгэх бол 2025 оны 08 дугаар сарын 16-наас 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 200 ам.доллароор бүртгэх юм. Бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хаагдах бөгөөд төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

Холбоо барих: 70116364/3/ (Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо хариуцсан мэргэжилтэн Г.Сарангэрэл)

 

 

               

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
1 Сэтгэгдэл
2025-07-09 15:34
Сайн байна уу? 10 сард үохион байгуулагдах хурлыг сонирхож байгаа юмаа. Про боно хуульчидтай хамтран ажиллах хүсэлтэй нийгмийн салбарын байгууллагын ажилтан байна. Бидэнд оролцох боломж байгаа юу? Хүндэтгэсэн, Т.Мөнхтуул 99103575
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18