КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛНО

Монголын Хуульчдын холбоо нь АНУ-ын Элчин Сайдын яамтай хамтран “Фулбрайт”-ын хөтөлбөрийг 8 дугаар сард хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Кибер аюулгүй байдал”-ын чиглэлээр АНУ-аас мэргэжилтэн, доктор Divine Sufor Anye хүрэлцэн ирэх бөгөөд тэрбээр 2 долоо хоногийн хугацаанд “Кибер аюулгүй байдал”-ын практик сургалтыг, лабораторийн орчинд явуулах юм. 

Эхний 7 хоногийн сургалт 2025 он наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болох бөгөөд энэ сургалтад Нийслэл, орон нутгийн анхан, давж заалдах шат болон Дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцоно.

Дараагийн сургалт 2025 оны наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Мэдээллийн технологийн үндэсний паркийн байранд болно. Тус сургалтад Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв, Кибер аюулгүй байдлын Цэргийн командлал, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв зэрэг байгууллагын мэргэжилтнүүд оролцох юм. Түүнчлэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба энэхүү сургалтад дэмжлэг үзүүлэн оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
1 Сэтгэгдэл
2025-08-04 10:43
Хуульчдын холбооны гишүүн хуульчид нь тус сургалтанд хамрагдах боломжгүй юу?
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
14 мин
МЭДЭЭЛЭЛ
1 цаг 32 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31