ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД

Цагдаагийн байгууллагаас хүний эрхийг хангах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүдэн шүүлтээс ангид байх, ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүрч үйлчлэх үйл ажиллагаандаа дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн дараах ажлуудыг хэрэгжүүлжээ. Үүнд:

1. Теле камерын хяналтын дэд төв”-ийг 9 дүүрэг, 17 аймагт ашиглалтад оруулжээ. Олон Улсын нийтлэг жишгийн дагуу нийслэлд 3, орон нутагт 100 хүн тутамд хяналтын камерыг суурилуулсан байна.

2. Теле хяналтын камерын хувийн хэргийн camera.police.gov программ хангамжийг шинээр ашиглалтад оруулжээ.

3. Бэлгийн хүчирхийлэлд хүүхэд хохирсон хэргийг эмэгтэй мөрдөгчид шалгаж эхэлсний зэрэгцээ насан хүрээгүй хүнээс мэдүүлэг авах 38 өрөөг стандартад нийцүүлэн ашиглаж байгаа ажээ.

4. 2025-2026 оны хичээлийн жилд “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэргийг мөрдөх аргачлал, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах” сэдвээр сургалтын агуулга хөтөлбөрт орохоор болжээ.

5. Цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг бүхэлд нь хориглох хууль 2025.07.01-ээс хэрэгжиж, мөрийтэй тоглоом үйлдэхэд ашигласан 662 иргэний 3138 дансанд төвлөрсөн 5,1 тэрбум төгрөгийг хязгаарласан байна.

6. Эрүүлжүүлэх, саатуулах байрыг стандартад нийцүүлж, эмчийн үзлэг хийх, яаралтай тусламж үзүүлэх өрөөтэй болгож, шаардлагатай эм тариа, туслах материалын хангамжийг нэмэгдүүлжээ.

7. “102 police” иргэдтэй шууд холбогдох апликэйшнийг ашиглалтад оруулжээ.

8. Тусгай хэрэгцээт иргэдийг угтан авах “Тусламжийн хонх”-ыг 63 байршилд суурилуулжээ.

9. Дуу дүрсний бичлэгийг бичвэрт хөрвүүлэх “meduulegAI” технологийн системийг нэвтрүүлжээ.

10. Урьдчилан сэргийлэх чиглэлээр “Дүрмээ мөрдөе”, “Соёл танаас эхэлнэ”, “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.

Монголын Хуульчдын холбоо нь Цагдаагийн Ерөнхий газартай хамтын ажиллагаатай бөгөөд энэ хүрээнд цагдаагийн байгууллагын онцлох ажлуудаас та бүхэнд танилцууллаа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэтгүүлийн 2025 оны наймдугаар сарын дугаараас танилцах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18