Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн (2023-2025) хаалтын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хийлээ. Тус төслийг Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институтийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 сарын хугацаатай амжилттай хэрэгжүүллээ.

Уг төслийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын Хуульчдын Холбооны дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвтэй хамтран Монгол Улсад шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлах төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, институцийн бүтэц болон практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд нийцүүлэн арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах судалгааны хамт боловсруулах, эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх, болон олон нийт болон бизнес эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах гэх мэт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

Хаалтын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О. Оюунзул, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Мөнгөнцэцэг, гишүүн Р. Онончимэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлените, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш. Жолбарс, тус холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороон тэргүүн Д. Түмэнжаргал, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн Удирдах зөвлөлийн дарга Б. Сэргэлэн, төслийн баг, хамтран ажилласан зөвлөхүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээс дурдвал:

Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг болох "Бодлого, хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах" үйл ажиллагааны хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн болон эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, хэрэгжилтийг судлан тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, олон улсын сайн туршлага болон үүнээс гарсан санал зөвлөмжид үндэслэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад дагалдах судалгаануудыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн цуврал уулзалтууд болон олон нийт рүү чиглэсэн үе шаттай хэлэлцүүлгийг төслийн түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ.

Төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг болох "Эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх" үйл ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан “Арилжааны эвлэрүүлэн зуучлал” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулж, гарын авлагыг 300 хувь хэвлүүлж, 30 Сургагч багш бэлдэж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх дэх болон хувийн 60 гаруй эвлэрүүлэн зуучлагч нарыг сургалаа. Мөн төслийн хүрээнд боловсруулсан "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах журам"-д үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар хэрхэн явуулах талаар цахим сургалтыг 100 гаруй шүүх дэх болон хувийн эвлэрүүлэн зуучлагч, болон тэдний туслахууд цахимаар явууллаа.

Төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох "Олон нийт болон бизнес эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах" үйл ажиллагааны хүрээнд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, тэр дундаа цахимаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх (ADR) үр дүнтэй ажиллагаа болох талаар сурталчлан таниулах кампанит ажлыг телевиз, интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, ЖДҮ эрхлэгч, бизнесийн болон хуулийн салбарын төлөөлөлд цуврал хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгууллаа. Мөн бизнес эрхлэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид гэрээндээ тусгахаар ашиглах боломжтой эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаан шийдвэрлүүлэх загвар заалтуудыг хэд хэдэн сонголтоор, Удирдамжийн хамт боловсруулж, олон нийтэд түгээж сурталчилж, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлсэн.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага байгууллага юм.

ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу. https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
3 цаг 40 мин
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
23 цаг 38 мин
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
Өчигдөр 13 цаг 58 мин
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
Өчигдөр 13 цаг 54 мин
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Өчигдөр 09 цаг 33 мин
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
Уржигдар 15 цаг 35 мин
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уржигдар 10 цаг 10 мин
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-06-12 16:50
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
2026-06-10 15:06
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-06-10 12:39
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-06-10 12:35
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СИМПОЗИУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-06-09 17:15
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2026-06-09 11:02
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026-06-08 11:24
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-06-08 09:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-06-05 16:25
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-04 17:03
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-06-02 16:51
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-06-02 14:38
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-06-02 14:04