“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Бямбажавын Өнөрмаагийн “Эрүүгийн процесс: Зарчим, хэрэглээ” номын нээлтийг өнөөдөр Монголын Хуульчдын холбоо, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгууллаа.

Номыг нээлтийн ёслолын ажиллагааг УЕП-ын орлогч О.Машбат, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат нар нээж, доктор Б.Өнөрмаад баяр хүргэн, цаашдын эрдэм судлалын ажил нь амжилтын дээдийг хүссэн.

Тус номын нээлтийн ёслолд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл оролцож, мялаалгын үг айлдсан бол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Бат-Орших, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Ж.Хунан, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүд, Сургалтын хорооны гишүүд, прокурорын байгууллагын төлөөлөл, түүний шавь нар, гэр бүлийнхэн хүрэлцэн ирж, баяр хүргэн талархал илэрхийлсэн юм.

“Эрүүгийн процесс: Зарчим, хэрэглээ” номыг эрх зүйн зарчимд тулгуурлан эрүүгийн эрх зүйн хэрэгжилтийг хангагч эрүүгийн процессын үндсэн гол асуудлыг шинжлэн судлах үндсэн дээр туурвисан нь үнэ цэнтэй, практик ач холбогдолтой бүтээл болжээ.

Тодруулбал, зохиогч нь бүтээлдээ гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох, яллах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх цогц ажиллагааг хэрэгжүүлэгч субъектүүдийн эрх, үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх нөхцөл, гаргах шийдвэрийн үндэслэл, үүргээ биелүүлээгүй эсхүл хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэл хийсэн бол хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон, хуульчлан баталгаажсан, заавал дагаж мөрдөх хэм хэмжээнүүдийн нийлбэрийг эрүүгийн процессын хэм хэмжээ хэмээн онцолсон байна. Түүнчлэн эрүүгийн процессын зарчмыг судлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим ба хэмжээ, үндэсний хууль тогтоомж, шүүн таслах ажлын өнөөгийн практикийг шаардлагын хэмжээнд эх сурвалж болгон ашиглажээ.

Доктор Б.Өнөрмаагийн энэхүү бүтээл нь эрүүгийн процессын эрх зүй судлалын хөгжилд түлхэц болсон ач холбогдолтой, үнэ цэнтэй бүтээл болсон гэдгийг оролцогчид онцолж байсан бөгөөд хууль зүйн их, дээд сургуулийн багш, оюутан, магистрант, докторант нарт төдийгүй шүүгч, прокурор, мөрдөгч, шинжээч, өмгөөлөгч нарын ширээний ном болохуйц бүтээл болж чадсан байна.

Дашрамд дурдахад, Доктор Б.Өнөрмаа нь Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга бөгөөд Монголын Хуульчдын холбоо байгуулагдсан цагаас эхлэн прокурорын байгууллагын төлөөлөл болж, Холбооны үйл ажиллагаанд тууштай, идэвхтэй оролцсон гишүүдийн нэг бөгөөд үргэлж дэмжсээр ирсэн билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18