ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбатыг өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа хүлээн авч уулзлаа.

  Уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбатын зүгээс хуульчдыг чадавхжуулах, мэргэжил, ёс зүйн болон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох хүрээнд хамтарсан сургалт зохион байгуулах, хиймэл оюун ухааныг хэрэглээний түвшинд нэвтрүүлэх чиглэлээр Фулбрайтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа уламжилсан.    

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Шүүгчийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд журмын төсөл болон сонгон шалгаруулалтын үнэлгээнд шинжээчийг хэрхэн оролцуулах талаар Монголын Хуульчдын холбооноос санал авах, хамтарч ажиллах чиглэлүүдийн хүрээнд ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

  Энэ удаагийн уулзалтаар талууд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нарын сургалтыг уялдуулах, сургалтын хөтөлбөрүүдийг нарийвчлах, шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах, оюутнуудыг шүүхэд дадлага хийлгэж, шүүхийн хөтчөөр ажиллуулах, хиймэл оюун ухааныг хэрэглээний түвшинд нэвтрүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон бөгөөд цаашид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо.   

    Уулзалтад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Гадаад харилцааны зөвлөх Ц.Одонжав болон холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18