Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 2022 онд Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн байдаг. Уг хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв зэрэг байгууллагуудтай хамтран өнөөдөр эхлүүллээ.

Сургалтыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нээж "Улсын Их Хурлаас гарах эцсийн бүтээгдэхүүн нь хууль байдаг. Тиймээс ард түмний хүсэл зориг, дуу хоолой, хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд хэрэгжихүйц чанартай, чансаатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд үндэсний чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухлаар тавигдаж байгаа" гэдгийг онцоллоо.

Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат "Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тухайн сургалтын чанар чансаа, цар хүрээ, үр дүнг илтгэнэ. Аливаад шинжлэх ухаанч, логиктойгоор, сэтгэл зүрхнээсээ хэрнээ мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах боломж" хэмээн энэхүү сургалтын ач холбогдлыг өгүүлсэн.

Энэ жилийн хувьд сургалтын хөтөлбөрт хүний эрхийн болоод үндсэн эрхийн хязгаарлалтад тавих тохирсон байх зарчмыг хэрэглэх агуулгыг нэмж тусгасан онцлогтойг зохион байгуулагчид нээлтийн үеэр тодотгосон билээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх тус сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг томилдог зарим байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий албан хаагчид хамрагдаж байна. Сургалтын эхний өдөр "Хууль бүтээх ажиллагаа" хичээлээр үргэлжилж, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж “Хууль гэж юу вэ?”, “Хуульд тавих агуулгын шаардлага-I” сэдвээр лекц уншлаа. Энэхүү сургалтаар хуулийн төсөл боловсруулагчаар 50 гаруй үндэсний мэргэжилтэн бэлтгэгдэх юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
7 цаг 44 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27