БНХАУ “АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЖУРАМ” БАТАЛЖЭЭ

Бүгд Найрамдах Хятад Ард Улс Арилжааны эвлэрүүлэн зуучлалын журам баталж, 2026 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ.
Шинээр батлагдсан тус журам нь арилжааны маргааныг үр дүнтэй шийдвэрлэх, оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, арилжааны эвлэрүүлэн зуучлалын салбарын хөгжлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зорилготой ажээ.
Журамд худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, тээвэр, үл хөдлөх хөрөнгө, барилга, оюуны өмч зэрэг салбар дахь маргаанд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тусгасан бол гэр бүл, өв залгамжлал, асран хамгаалалт, хөдөлмөр, хэрэглэгчийн эрх зэрэг зарим төрлийн маргаанд хэрэглэхгүй байхаар зохицуулсан байна. Мөн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд баримтлах сайн дурын, хууль ёсны, шударга, нууцлалын зарчмыг тодорхойлж, зуучлагчийн төвийг сахисан байдал, ёс зүй, хариуцлагыг онцлон тусгажээ. Түүнчлэн талууд эвлэрүүлэн зуучлалын гэрээг шүүхээр баталгаажуулах боломжийг нээлттэй болгосон нь маргаан шийдвэрлэх механизмын үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.
Энэхүү журам нь БНХАУ-д арилжааны эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд чухал алхам болж байна хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: www.gov.cn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28