ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооноос эвлэрүүлэн зуучлалын талаарх ойлголт, мэдлэг, ач холбогдлыг их, дээд сургуулийн оюутнуудаар дамжуулан нийгэмд сурталчлан таниулах, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "MEDIATION-2026" видео контентын уралдааныг зохион байгууллаа.

“Win to win” уриан дор зохион байгуулсан тус уралдаанд хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудаас 18 бүтээл ирүүлсэн. Үүнээс уралдаанд бүтээлч, шинэлэг санааг дэвшүүлсэн, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх бүтээлээрээ тэргүүн байранд “Их засаг” их сургуулийн “Фокус” баг, дэд байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Сэцэн цэц” баг, гутгаар байранд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Шихихутуг” их сургуулийн оюутнуудын “Эвтэй гурав” баг тус тус шалгарлаа.

Уралдааны шагнал гардуулах ёслол өчигдөр болж, Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Тэргүүн Д.Түмэнжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Отгонгэрэл, В.Болормаа, Г.Халиун, Э.Цолмон, М.Сэлэнгэ нар оюутнуудад шагналыг гардуулж, баяр хүргэн, амжилт хүслээ.

Мөн шагнал гардуулах ёслолын үеэр уралдаанд бүтээлээ ирүүлсэн бусад багуудад батламж гардуулж, талархал илэрхийллээ.

Энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Монголын Хуульчдын холбооны фэйсбүүк хуудаст нийтэлж, олон нийтэд түгээх болно.

Эвлэрүүлэн зуучлалын талаарх ойлголт, мэдлэг, ач холбогдлыг нийгэмд сурталчлан таниулах, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх соёлыг түгээх бидний зорилгыг дэмжиж бүтээлээ ирүүлсэн нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28