ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Эврүүлэн зуучлалыг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын арбитрын арбитрч Сүхбаатарын Уянгаа нь БНХАУ-ын хамгийн том арбитр болох Олон Улсын Эдийн засаг, худалдааны арбитрын комиссын Арбитрчаар 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилогджээ.     

С.Уянгаа нь Монгол, Хятадын аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдийн хоорондох худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, худалдаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах, шийдвэрлэх зэрэг бүхий л хууль зүйн асуудалд хятадын хууль зүйн байгууллагууд нэгдэн орсон БНХАУ-ын Худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх ба шийдвэрлэх 60 гаран улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллагын хяналтын хорооны гишүүн, арбитрч бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас эхлэн далайн болон төмөр замын, ложистик тээвэр, худалдааны маргааныг шийдвэрлэх Хятадын Олон улсын далайн хэргийн арбитрын комиссын арбитрчаар томилогдон ажиллаж байна.

Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Хятад Улсад хууль эрх зүйн чиглэлээр докторт сурч төгссөн, Хятадын болон Монголын хууль тогтоомжийг хэрэглэж чадах монгол арбитрчтай боллоо.

Тэрбээр Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг Хятад Улсад сурталчлан таниулах, Хятадын зах зээлд гаргах зорилготой Монгол-Хятадын ЭКСПО үйл ажиллагааг санаачлагч бөгөөд 2017 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулсан Монгол-Хятадын 2 дахь удаагийн ЭКСПО-ын ерөнхий зохион байгуулагчаар Хятадад ажиллаж байжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
18 цаг 8 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
22 цаг 46 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26