КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс Канад Улсын дээд шатны шүүхийн Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Стефани Локхарт, Ньюфондлэнд, Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О’Брайен нарыг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Канадын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны чиглэл, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Мөн төслийн хүрээнд шүүх, хууль зүйн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд эрх зүйн боловсрол олгох, хүний эрхэд суурилсан шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Тус төсөл нь Монгол Улсад шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдал, ил тод байдлыг бэхжүүлэх, хуульч, шүүгчдийн мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн иргэдийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулах зорилготой ажээ.

Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны Тэргүүн Э.Алимаа, ахлах мэргэжилтэн Ж.Бариаширсүрэн, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн Монгол дахь удирдагч С.Билгүүн, орчуулагч Н.Сэлэнгэ нар оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
18 цаг 8 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
22 цаг 46 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26