ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооноос гишүүдээ идэвхжүүлэх, хорооны үйл ажиллагааг таниулах зорилгоор нийт гишүүдийнхээ дунд нээлттэй өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлт, хаалтын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Тэргүүн Д.Түмэнжаргал нар оролцож, Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэхэд тус хорооны гишүүдийн идэвх оролцоо, санаачилга чухал байгааг онцолсон юм.

Өдөрлөгийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Дэлхийн Эерэг сэтгэл заслын холбооны үндсэн сэтгэл засалч, танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл засалч, сэтгэл зүйч Б.Мөнгөнцэцэг “Сэтгэлзүйн эрүүл мэнд, практик сургалт” сэдвээр хичээл орсон. Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, сэтгэл зүйч Б.Ариунбуян “Ажлаас халшрах хам шинж” сэдвээр сонирхолтой мэдээлэл хуваалцсан юм.

Энэ удаагийн өдөрлөг мэдээлэл сайтай, гишүүдийн оролцоо ихтэй, ач холбогдолтой болсны зэрэгцээ гишүүдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амралтын нэг өдрийг үр дүнтэй, зугаатай өнгөрүүлсэнд оролцогчид сэтгэл хангалуун байлаа.

Тус өдөрлөгийг зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан хорооны Удирдах зөвлөлийн гишүүд, Тамгын газрын мэргэжилтнүүд, өөрийн үнэт цагаа зориулан хүрэлцэн ирж мэдээлэл хуваалцсан сургагч багш нар болон хүрэлцэн ирсэн нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28