Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Шүүгчдийн хороо Бусад

Монголын Хуульчдын холбоо нь хороодоороо дамжуулан хуульчдынхаа эрх зүйн мэдлэг, хууль хэрэглээний ур чадварт нь дэм болох зорилгоор эрх зүйн хөгжил болон хууль хэрэглээний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан туршлага солилцохоор “Өглөөний уулзалт”-ыг зохион байгуулдаг. Өнөөдрийн уулзалтыг Шүүгчдийн хороо, Иргэний эрх зүйн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо хамтран зохион байгуулж, “Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн хөгжил” сэдвээр ярилцлаа.

Энэ удаагийн уулзалтыг Шүүгчдийн хорооны гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш чиглүүлж, зочноор Улсын дээд шүүхийн шүүгч асан, АНУ-ын Техас мужид төвтэй “Спурлок” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганзориг оролцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх онцлог, АНУ-ын Техас мужийн эрүүгийн процессын хуулийн орчин, хэргийг тохиролцооны /хялбаршуулан/ журмаар шийдвэрлэдэг туршлага, эрх зүйн хөгжлийн тухай болон манай улсын эрүүгийн процессын хуульд оруулбал зохих зохицуулалт, анхаарах зүйлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Уулзалт, ярилцлагаас онцолбол:

-Яллагдагч, шүүгдэгч тохиролцооны хэлбэрийг сонгон зарим үндсэн эрхээс татгалзах нь сайн дурын үндсэн дээр үүссэн, үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгосон эсэхийг тайлбарлан таниулсан байх;

-АНУ-ын Техас мужийн хуулиар прокурор тохиролцох санал гаргах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тохиролцох эрхтэй байдаг бол харин манай улсын ЭХХШтХ-иар прокурорт ийм эрх олгогдоогүй байдаг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг хязгаарладаг;

-Манай улсын хуулиар хэргийг шүүхэд шилжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны хатуу хугацаа тогтоосон нь (Техас муж болон олон улсад шүүх хугацааг өөрөө тогтоодог) шийдвэр гаргагч хугацаанд баригдалгүй үндэслэлтэй шийдвэр гаргах боломжийг хязгаарладаг гэж үздэг;

-Тохиролцоо хийгдэж байгаа нөхцөлд прокурор яллах дүгнэлт үйлдэхгүй, харин "Тохиролцооны гэрээ"-г бичгээр байгуулдаг (хохиролтой хэргийн хувьд хохирлын асуудлыг гэрээний нэг хэсэг болгон оруулж үр дагаврыг тохиролцдог)журам нь яллах чиг үүргээс ангид байгааг илэрхийлдэг зэрэг асуудлыг хөндлөө.

Мөн уулзалтын үеэр зочин илтгэгч Г.Ганзориг нь хуульчийнхаа хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн судалгаанд үндэслэн саяхан "Спурлок Сан"-аас хэвлэн гаргасан “Шүүх хуралдааны явцад хэлцэл, тохиролцоогоор хэрэг шийдвэрлэх, Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн шүүхийн ажиллагааны талаарх тойм судалгаа” номыг танилцуулж, уг судалгаанд үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хамаарах зохицуулалтад тодорхой санал дэвшүүлснийг танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
43 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
1 цаг 7 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
1 цаг 9 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
1 цаг 13 мин
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10