Хуульчдын холбооны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа

   Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны зургадугаар сарын  06, 07-нд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилгоор Хөвсгөл аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор О.Мөнхсайхан  “Хуульчийн баримтлах нийтлэг зарчим, үүрэг” сэдвээр, ХСИС-ийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажлын албаны Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга, доктор С.Гантулга  “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, танилцуулга”, “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр хуульчийн үргэлжилсэн сургалт явуулсан юм. Энэ удаагийн орон нутгийн сургалт нь 2016 оны гурван багц цаг тооцож буйгаараа онцлог байсан бөгөөд сургалтад Хөвсгөл аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 хуульч хамрагдлаа.

        Энэ үеэр  Холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц.Ганболд болон ажлын хэсгийн гишүүд Хөвсгөл аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солицсон. Мөн Хөвсгөл аймгийн иргэдэд зориулж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж, Холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөлийн гишүүн Э.Сугар-Эрдэнэ болон тус аймгийн өмгөөлөгч нар 60 гаруй иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.

    Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд Хөвсгөл аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 хуульчийн дунд нууц санал хураалт явуулсны дүнд өмгөөлөгч Б.Отгонцэцэг тус аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдоод байна. 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
7 цаг 10 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51