Хуульчдын холбооны ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

    Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 6 дугаар сарын  09-10-ны хооронд  Эрдэнэт хотод ажиллаж, Булган, Орхон аймгийн хуульчдыг хуульчийн үргэлжилсэн сургалтад хамруулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгох, тухайн орон нутгуудын салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах, Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах зэрэг ажлыг зохион байгууллаа.

    Тодруулбал, Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн үзэл6 баримтлал, танилцуулга” сэдвээр, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор О.Мөнхсайхан  “Хуульчийн баримтлах нийтлэг зарчим, үүрэг” сэдвээр, ХСИС-ийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажлын албаны Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга, доктор С.Гантулга  “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, танилцуулга”, “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр тус тус хичээл заасан юм. Энэ удаагийн орон нутгийн сургалт нь 2016 оны гурван багц цаг тооцож буйгаараа онцлог байсан бөгөөд сургалтад Орхон, Булган аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй хуульч хамрагдлаа.

        Энэ үеэр  Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц.Ганболд болон ажлын хэсгийн гишүүд Орхон, Булган аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солицсон. Мөн Орхон аймгийн иргэдэд зориулж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж, Холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөлийн гишүүн Э.Сугар-Эрдэнэ, Салбар хариуцсан мэргэжилтэн Т.Мөнх-Оргил болон тус аймгийн өмгөөлөгч Ю.Ганбат, С.Ванчиг, Р.Бямбажав, Д.Наранхүү нар 150 гаруй иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.

    Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Орхон, Булган аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд нууц санал хураалт явуулсны дүнд өмгөөлөгч Д.Наранхүү Орхон аймаг дахь салбарын зохицуулагчаар, өмгөөлөгч М.Даваасүрэн Булган аймгийн салбарын зохицуулагчаар сонгогдоод байна. 

 Орхон аймаг дахь салбарын зохицуулагч өмгөөлөгч Д.Наранхүү

 Булган аймгийн салбарын зохицуулагч өмгөөлөгч М.Даваасүрэн

150 гаруй иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
7 цаг 47 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51