АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

  Монголын Хуульчдын холбооноос 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний Чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний Чуулга уулзалт нь нь Азийн 23 орны 30 Хуульчдын холбоог нэгтгэсэн улс төрөөс ангид, бие даасан байгааллага юм. Уг Чуулга уулзалт нь бүрэн эрхээ ээлжит хуралдаанаар хэрэгжүүлдэг бөгөөд ээлжит хуралдаан нь жилд нэг удаа аль нэг гишүүн улсад болдог уламжилтай. 1990 оноос уламжлал болон зохион байгуулагдаж буй дээд түвшиний энэхүү Чуулга уулзалтын ээлжит 27 дахь уулзалтыг Монгол Улс анх удаа эх орондоо зохион байгуулсан.

    27 дахь ээлжит Чуулга уулзалтад БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Тайван, Индонейз, Хонг Конг зэрэг 12 орны Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид болон Олон Улсын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Дэвид Ривкин, Ази-Номхон далайн бүс нутгийн Хуулийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Прашант Кумар нар ажиглагчаар оролцсон юм.

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний Чуулга уулзалт нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Ази, Номхон далайн бүсэд олон нийтийн хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, хуульчдын хариуцлагыг дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог сайжруулах асуудлаар санал, мэдээлэл, туршлага хуваалцах орон зай болж, Хуульчдын холбоодын мэргэжлийн, бие даасан байдлыг хөгжүүлэх, бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн.

     27 дахь ээлжит Чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга” зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн Чуулга уулзалтын үеэр Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчид Ази, Номхон далайн бүс нутагт про боно үйлчилгээ үзүүлэх арга, хэлбэр, туршлагын талаар санал солилцсон ба Монголын өмгөөлөгчид жилд 2-оос доошгүй иргэнд про боно үйлчилгээ үзүүлдэг байх заалтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиндаа тусгаж өгөх нь зүйтэйг онцолж байсан. Мөн Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад явагдсан зарим үйл явдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, олон тооны шүүгчийг албан үүргээс нь чөлөөлж, түүгээр зогсохгүй баривчлан саатуулсанд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын эрх баригчид  НҮБ-ын Суурь зарчмуудыг мөрдөж ажиллах нь эрх зүйт ёсонд нийцэхийг тэмдэглэлээ.

    Монголын Хуульчдын холбооноос Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Гадаад хэргийн яам, Нээлттэй нийгэм форумын хамт олонд гүн талархал илэрхийлж байна. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26