ШҮҮГЧИЙН ЦАЛИНГ БУУРУУЛАХ АСУУДЛААР ШЕЗ-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦОВ

 

    Монгол Улсын Засгийн газраас 2016 оны улсын төсөвт тодотгол хийх хүрээнд төрийн албаны зардлыг хэмнэх зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, шүүгчдийн цалинг бууруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Энэ асуудалтай холбоотойгоор 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

    Уулзалтад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Оч, гишүүд Б.Батцэрэн, Т.Өсөхбаяр, Г.Даваадорж, Ц,Өрнөндэлгэр, хороо хариуцсан мэргэжилтэн П.Нарантуяа нар оролцлоо.

    Уулзалтаар жил бүрийн улсын төсөв батлах үед шүүгчийн цалинг хөндөж, УИХ-ын тогтоолоор өөрчлөн баталж  байгаа нь  Үндсэн хуулийн нэг гол амин сүнс болсон төрийн эрх мэдэл бүрийн бие даасан байдал, хяналт, тэнцвэрийн зарчим алдагдаж, шүүх эрх мэдлийн хараат бус байх зарчимд халдсан үйлдэл болж байгааг талууд дурьдав. Цаашид шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй байх талаар шүүгчдийн мэргэжлийн холбоод болон Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй нягт хамтран ажиллаж, шүүгч, хуульчдын дуу хоолойг хүргэх, шүүгчийн хуульд заасан эрх зүй, эдийн засгийн баталгааг хадгалж авч үлдэх шаардлагатай асуудлаар бүхий л талаар харилцан мэдээлэл солилцож хамтарч ажиллахаа талууд илэрхийллээ.

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2016.08.24.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26