“Хуульчийн үнэт зүйл” нийтлэлийн уралдааны дүн гарлаа

    Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг тохиолуулдан “Хуульчийн үнэт зүйл” нийтлэлийн уралдаан зарласан билээ.

    Нийтлэлийн гол шалгуур нь удирдамжид заасанчлан хуульчийн зорилго, эрхэмлэх зүйл, баримтлах зарчим, ур чадвар, нийгэм дэх үүрэг, оролцоо, хариуцлагын хүрээнд хуульчдын асуудлыг хөндөж, өнгөрсөн, одоо, ирээдүй цагт харьцуулсан дүн шинжилгээ хийсэн, цаашид юуг өөрчилж, юуг хийх ёстой болон түүнд Монголын Хуульчдын холбооны оролцоо ямар байх талаарх санал, шийдлийг тусгасан эсэх байна. Эдгээрээс гадна дараах тусгай шалгуурыг авч үзсэн болно. Үүнд:

  • Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн эсэх;
  • Санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх;
  • Логик агуулгатай эсэх;
  • Гаргасан дүгнэлт  бодитой эсэх;
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй буюу эшлэл, зүүлт хэрэглэсэн эсэх.

Уг уралдаанд нийт 10 нийтлэл ирснээс нийлбэр дүнгээр дараах хуульчдын нийтлэл шалгарлаа. Үүнд:

  • Нэгдүгээр байр: Р.Нямцэрэн “Хуульчийн үнэт зүйл” 
  • Хоёрдугаар байр: Л.Галбаатар “Хуульчийн үнэт зүйл: Тэнцвэрийг хангах нь”;
  • Гуравдугаар байр: М.Долгорсүрэн “Хуульчийн үйлчилгээний соёл”.                                                                                                                      

    Нийтлэлүүдэд дурдагдсан санал, санаачлагыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газар болон Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороонд илгээн, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч, ажиллахыг уламжилсан болно.

    Шалгарсан нийтлэлүүдийг ЭНД дарж, нийтлэлүүдээс гарсан саналыг ЭНД дарж үзнэ үү.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
7 цаг 23 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
7 цаг 35 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
11 цаг 57 мин
МЭДЭЭЛЭЛ
13 цаг 15 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25