Өмгөөлөгчийн туслахыг бүртгэж эхэллээ

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016.08.27-ны өдрийн хурлын 18 дугаар тогтоолоор “ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫГ БҮРТГЭХ ЖУРАМ”, “ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАГВАР ТОДОРХОЙЛОЛТ”-ыг тус тус баталсан билээ.

 

Өмгөөлөгчийн туслахыг бүртгэх журамд заасны дагуу хуульчийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн, өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсан иргэн нь өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах бөгөөд ийнхүү бүртгүүлснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан өмгөөлөгчийн туслахаар ажилласан мэргэжлийн дадлагын хугацааг тооцуулах боломжтой юм.

 

Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:

  • өмгөөлөгчийн туслахын анкет /татаж авах/;
  • туслахаар ажиллуулж байгаа өмгөөлөгчийн тодорхойлолт;
  • иргэний үнэмлэхний хуулбар;       
  • эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын дипломын хуулбар;
  • нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсаныг нотлох баримтын хуулбар;
  • 4х6 хэмжээтэй цээж зураг /2 хувь/
  • бүртгэлийн хураамж /10000 (арван мянга) төгрөг/ төлсөн баримт.

 

Харин Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн иргэний хувьд 2016.09.01-2016.11.01-ны өдрийн хооронд өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Өмгөөлөгчдийн холбооноос олгосон холбогдох тодорхойлолтын хамт Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах боломжтой. Ингэснээр тус хугацаанд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан иргэний өмгөөлөгчийн туслахаар ажилласан хугацааг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн хугацаанаас үргэлжүүлэн тооцох юм.

 

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

ТАМГЫН ГАЗАР

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26