ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ ТУХАЙ

    “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба нэг удаа улируулан ажиллуулж болно...”, Өмгөөлөгчдийн хорооны дүрмийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хорооны Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд улируулан ажиллуулж болно”  гэж заасан.

    Ийнхүү Өмгөөлөгчдийн хорооноос Холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүн болон хорооны Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2016 оны 10 дугаар сард дуусгавар болж буйтай холбогдуулан, Хорооны Удирдах зөвлөл болон Хорооноос Зөвлөлд төлөөлөх гишүүдийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгаа тул  Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрээр Хорооны  Их хурлыг зарлан хуралдуулах гэж байна.

    Үүнтэй холбогдуулан Өмгөөлөгчдийн хорооны Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох сонгууль 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд  цахим хэлбэрээр явагдах тул Өмгөөлөгчдийн хороонд албан ёсны бүртгэлтэй өмгөөлөгчид Холбооны цахим хуудаст өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгээр нэвтрэн орж, хэрэглэгчийн цэснээс сонгуулийн цахим систем хэсэгт нэвтэрч нэрээ дэвшүүлнэ үү.

    Нэрээ дэвшүүлсэн өмгөөлөгч нь Хорооны Их хуралд оролцох хурлын төлөөлөгчийн эрх, мөн Хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон Хорооноос Холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүний сонгуульд оролцох эрхийг тус тус эдэлнэ.

    Нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18:00 минутаар  тасалбар болж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр санал өгөх ажиллагаа эхэлж, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусна.

    Иймд нийт өмгөөлөгчид та бүхнийг Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Их хуралд төлөөлөгчөөр оролцохоор нэрээ дэвшүүлэхийг уриалж байна.

Холбоо барих утас: 99965771

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөл

                                   2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26