Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

    Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны танхимд хуралдлаа. Хуралд Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогт, Х.Эрдэнэсувд, Г.Даваадорж, Э.Зоригтбаатар, Д.Дэлгэрцэцэг, С.Амардэлгэр, Т.Ганчимэг /онлайнаар/ нар оролцов.

    Хурлаар Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал 2016 оны 10 дугаар сарын дундуур зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан уг ажилд оролцох шүүгч нарын оролцоог хангах, хэлэлцэх асуудлын хүрээнд шүүгчдийн саналыг уламжлах зорилгоор дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

  1. Ээлжит бус их хурлаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах асуудлыг хэлэлцэхээр тусгажээ. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэмд өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, боловсруулсан саналыг 2016.09.20-ны өдрийн дотор Хуульчдын холбооны Зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо. Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийг ажиллуулахаар болов. 
  2. Шүүгчдийн хорооноос Зөвлөлд төлөөлөх гишүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулах ажлын асуудлаар: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зйүлийн 48.4-т зааснаар Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүгчдийн хорооноос Зөвлөлд төлөөлөх гишүүдийг сонгох сонгуулийг Хуульчдын холбооны цахим сонгуулийн системийг ашиглан 2016.09.12-ны өдрийн 9:00 цагаас 2016.09.16-ны 18:00 цагийн хооронд нэр дэвших, 2016.09.19-ний өдрийн 9:00 цагаас 2016.09.30-ны өдрийн 18:00 цагийн хооронд санал хураах ажлыг зохион байгуулахаар тогтлоо.
  3. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгох, Их хурлын төлөөлөл сонгох сонгуульд оролцох асуудлаар. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа мөн дуусгавар болж байгаатай холбогдуулан хорооны гишүүдийг сонгох сонгуулийг анхдугаар их хурлын жишгээр холбоо нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзлээ. Харин Шүүгчдийн хорооны зүгээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус хороонд нэр дэвшигчдэд санал өгөх сонгуулийн ажиллагаанд шүүгч-гишүүдийн оролцоог хангаж, дэмжиж ажиллахаар тогтлоо.
  4. Бусад асуудлаар: Монголын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос 2016.08.31-ний өдрийн 10 тоот албан бичгээр “... Сингапур улсад 2016 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “Олон Улсын Гэр бүлийн тухай хууль-2016” сэдэвт бага хуралд Монгол Улсаас оролцох хоёр шүүгчийн онгоцны тийз, ирц очих замын зардалд дэмжлэг үзүүлэх” тухай хүсэлтийг хороонд ирүүлснийг хэлэлцээд, дэмжлэг хүсч Хуульчдын холбоонд уламжлах нь зүйтэй гэж үзэв.

    Түүнчлэн Монгол Улсын Хууль Зүй дотоод хэргийн Сайд С.Бямбацогтоос 2016.09.02-ны өдрийн 1-1/366 тоот албан бичгээр “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт нэг албан тушаалтны нэрийг ирүүлэх...” тухай хүсэлтийн дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяагийн нэрийг тус ажлын хэсэгт хүргүүлэхээр тус тус тогтлоо.

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2025-12-16 17:40
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2025-12-12 11:23
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов
21 цаг 2 мин
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2025-11-28 17:45
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВНА
2025-11-25 17:38