“Хуульчдын эрхийн хамгаалалт” илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос ЕСДҮГЭЭР сарыг “ХУУЛЬЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ САР” болгон зарлаад байгаа билээ.

    Сарын аяны хүрээнд хуульчид, судлаачдын дунд “Хуульчийн эрхийн хамгаалалт” илтгэлийн уралдааныг зарлаж, хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Нэгдүгээр шатанд нийт 13 хуульч илтгэлээ ирүүлснээс шүүгчдийн шийдвэрээр 9 хуульчийн илтгэлийг дараагийн шатанд шалгаруулж, өнөөдөр (2016.09.07) Хуульчдын танхимд  шилдэг илтгэлүүдийг тодруулах хэлэлцүүлгийг явуулж, дүнгээ гаргаад байна.

   Илтгэлийн уралдааны тэргүүн байрт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга П.Эрдэнэбатын “Хуульчдын эрхийн хамгаалалт” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн  Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатарын “Шүүгчийн эрхийг хамгаалахад баримтлах олон улсын эрх зүйн хэм хэмжээ” сэдэвт илтгэл, гуравдугаар байрт хуульч, судлаач Ч.Бат-Уянгын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах нь: Хуульчийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

    Илтгэлийн уралдааны шүүгчдийн комиссын даргаар Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, комиссын бүрэлдэхүүнд тус хорооны гишүүн дарга Ж.Ариунаа, гишүүн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Шүүгч Н.Очмандах, Нийслэлийн прокурорын газар, Хяналтын прокурор Н.Бадамцэцэг, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурор Н.Энхтуяа, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нар багтсан юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26