Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөл хуралдлаа

    Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөл 2016 оны есдүгээр сарын 7-нд хуралдаж,  Хорооны 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас эхний хагас жилд хийсэн ажлаа дүгнэн ярилцаж, сүүлийн хагас жилд хийх ажлын төлөвлөгөөг баталгаажууллаа. Үүнд:

  1.     2016 оны 9 дүгээр сард “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй: хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагаа” сэдэвт сургалтыг Сургалтын хороотой хамтарч Дорноговь, Архангай, Завхан аймгуудад явуулна.             
  2.     10 дугаар сарыг Иргэний эрх зүйн хорооны нэрэмжит сар болгон зарласантай холбогдуулж:

              -Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажиллагааг хорооны гишүүн өмгөөлөгч нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн клиник сургалтын танхимын оюутнуудтай хамтарч 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар болов

                -Дүүргийн иргэний танхимтай хамтарч иргэдэд тулгамдаж буй асуудлаар зөвлөмж бэлтгэж тараахаар шийдвэрлэв. 

       3. “Шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх”  сэдэвт сургалтыг 2016 оны 11 сард явуулахаар боллоо.

       4. Иргэний эрх зүйн хорооны шинэчилсэн бүртгэл хийх, хорооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

            -2016 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд  бүх гишүүдтэй утсаар холбогдох ажлыг зохион байгуулах.

       5. Монголын Хуульчдын холбооны ээлжит бус анхдугаар их хуралтай холбогдуулан Иргэний эрх зүйн хорооноос Зөвлөлд төлөөлөх гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох:

        -Иргэний эрх зүйн хорооноос Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 9:00 цагаас 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар явуулахаар боллоо. 

        -Иргэний эрх зүйн хорооноос Зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн хүмүүсийг сонгох санал хураалтыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9:00 цагаас 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар явуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
7 цаг 25 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
7 цаг 38 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
11 цаг 59 мин
МЭДЭЭЛЭЛ
13 цаг 18 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25